A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм болох "ИНД-108 Агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр"/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А/249

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм болох "ИНД-108 Агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.

2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-8 "Агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, үр өгөөж, зохицуулалтыг хангах, агаарын хөлөг болон зорчигч, эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх"-ийн "ИНД-108 Агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалтын хөтөлбөр"-ийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН