- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Агаарын хөлгөөр аюултай барааг тээвэрлэх болон зохицуулалттай агаарын ачааны байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм ИНД-92 "Аюултай бараа тээвэрлэх"-ийг нэгдүгээр, ИНД-109 "Зохицуулалттай агаарын ачааны байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/253
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Агаарын хөлгөөр аюултай барааг тээвэрлэх болон зохицуулалттай агаарын ачааны байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм ИНД-92 "Аюултай бараа тээвэрлэх"-ийг нэгдүгээр хавсралтаар, ИНД-109 "Зохицуулалттай агаарын ачааны байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-6 "Агаарын хөлгийг зорчигч, тээш, ачаа тээвэрлэх болон бусад зориулалтаар ашиглах"-ын "ИНД-92 Аюултай бараа тээвэрлэх" дүрмийг, 8 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-8 "Агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, үр өгөөж, зохицуулалтыг хангах, агаарын хөлөг болон зорчигч, эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх"-ийн ИНД-109 "Зохицуулалттай агаарын ачааны байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг тус тус бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх