- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМАГ ХЯРГАС СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
УВС АЙМАГ ХЯРГАС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 20
Дэлгэр
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.18 дахь заалтууд, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсгүүд, Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 06 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын "Бэлчээр ашиглалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, журмыг дагаж мөрдөх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (В.Сайнбилэг)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам эрх зүйн хэм хэмжээний актаар бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Я.Батмөнх)-д үүрэг болгосугай.
6.Тогтоолын бүрдлийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтэн (Н.Бааст)-д даалгасугай.
ДАРГА С.БУЛГАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх