- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар А/225
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 15 дaхь заалт, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А-107 дугаар тушаалаар батлагдсан "Монголбанк, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хооронд зээлийн мэдээлэл солилцох журам"-ын 2.5.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.5.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдүүд нь энэ журмын 2.3, 2.4 дэх хэсэгт заасан мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхээс өмнө зөвхөнЗээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан байгууллагуудын нийлүүлсэн мэдээллийг хоорондоо солилцож, зээлийн мэдээллийг алдаагүй солилцсон байдлыг баталгаажуулсан байх".
2.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Зээлийн мэдээллийн алба (М.Баттулга), Мэдээллийн технологийн газар (Б.Хосбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх