A

A

A

Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025оны 10 дугаар сарын 02-ны өдөр         Дугаар 266         Улаанбаатар хот

"ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын 5.3.1.2-т "Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно." гэснийг "Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа энэ журмын 5.3.1.3, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно." гэж, 5.3.1.3-т "Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно." гэснийг "Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр дүн шинжилгээ хийхээ энэ журмын 5.3.1.2, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно." гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Н.МӨНГӨНЦЭЦЭГ