- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ЖИШИГ ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
СЭЛЭНГЭ АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 45
Сүхбаатар сум
МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ЖИШИГ ҮНЭЛГЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.18 дахь заалт, 48 зүйлийн 48.1 дэх хэсэг, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын жишиг үнэлгээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнэлгээг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Лхагвадорж)-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.БАТ-ОРХОН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх