- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 136
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдсан "Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан"-ны ганцаарчилсан төрөлд оролцож, онцгой амжилт гарган нэгдүгээр байр эзэлсэн төгөлдөр хуурч М.Заяад 29.0 (хорин ес) сая, хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн багш, төгөлдөр хуурч Б.Ариунаад 24.0 (хорин дөрөв) сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.
2.Мөнгөн шагнал олгоход шаардагдах 53.0 (тавин гурав) сая төгрөгийг 2025 оны батлагдсан төсвөөс гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх