- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРХАНГАЙ АЙМГИЙН ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 07/32
Эрдэнэбулган сум
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хавсралтын 22 дугаар хэсгийг "Малын удам гарвалийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, шилжилт хөдөлгөөний тодорхойлолт, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийн гэрчилгээ, мал, үржүүлгийн бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ олгоход" гэснийг өөрчилсүгэй.
2.Мөн тогтоолын хавсралтын 12, 13, 19, 20, 21 дүгээр хэсгийг хүчингүй болгосугай.
3.Төрийн зарим үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулж тогтоосон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Цэрэннадмид)-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын хавсралтад өөрчлөлт орсонтой холбогдуулан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ж.Мөнхбат)-д даалгасугай.
ДАРГА П.ГОМБОДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх