- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аэродром байгуулах, аэродромыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-139 Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт" дүрмийг нэгдүгээр, "ИНД-157 Аэродром байгуулах, өөрчлөх, нээх болон хаах" дүрмийг хоёрдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/257
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Аэродром байгуулах, аэродромыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-139 Аэродромын үйл ажиллагаа, гэрчилгээжүүлэлт" дүрмийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-157 Аэродром байгуулах, өөрчлөх, нээх болон хаах" дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр)-т, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 7 дугаар хавсралт, 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалын 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүйболсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
ЗТС-ын 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/123 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2026.05.28 хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх