- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-101 Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жироглайдер болон парасэйлийн үйл ажиллагаа"-г нэгдүгээр, "ИНД-103 Хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагаа"-г хоёрдугаар, "ИНД-104 Глайдерын үйл ажиллагаа"-г гуравдугаар, "ИНД-106 Ханг глайдерын үйл ажиллагаа"-г дөрөвдүгээр хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар А/258
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-101 Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жироглайдер болон парасэйлийн үйл ажиллагаа"-г нэгдүгээр хавсралтаар, "ИНД-103 Хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагаа"-г хоёрдугаар хавсралтаар, "ИНД-104 Глайдерын үйл ажиллагаа"-г гуравдугаар хавсралтаар, "ИНД-106 Ханг глайдерын үйл ажиллагаа"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (Ч.Мөнхтуяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-5 "Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах"-ын "ИНД-103 Хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагааны дүрэм", "ИНД-104 Глайдерын үйл ажиллагааны дүрэм", "ИНД-106 Ханг-глайдерын үйл ажиллагааны дүрэм", 11 дүгээр хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-11 "Монгол Улсын агаарын зайн хориотой бүсэд нислэг үйлдэх"-ийн "ИНД-101 Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм"-ийг тус тус бүхэлд нь, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/72 дугаар тушаалын 1, 2, 4, 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх