- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 96
Төрийн ордон, Улаанбаатар хот
Д.Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяад даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх