A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүн)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 133

Улаанбаатар хот

ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хувь хэмжээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоосугай.

2.Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 270 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ