- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Агаарын навигацийн техникийн үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах, нисэхийн цаг уурын болон нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм болох "ИНД-171 Агаарын навигацийн техникийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг нэгдүгээр, "ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг хоёрдугаар, "ИНД-173 Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг гуравдугаар, "ИНД-174 Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг дөрөвдүгээр, "ИНД-175 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг тавдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар А/250
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.20 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Агаарын навигацийн техникийн үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах, нисэхийн цаг уурын болон нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм болох "ИНД-171 Агаарын навигацийн техникийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг хоёрдугаар хавсралтаар, "ИНД-173 Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг гуравдугаар хавсралтаар, "ИНД-174 Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг дөрөвдүгээр хавсралтаар, "ИНД-175 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмийг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 10 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-10 "Агаарын хөлөгтэй харилцах холбоо, дохиог ашиглах"-ын "ИНД-171 Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", 5 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-5 "Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах"-ын"ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", 7 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-7 "Иргэний нисэхийн навигацийн хэрэгслийг ашиглах явцад гарч болох сөрөг нөлөөг багасгах, агаарын хөлөгт аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тоног төхөөрөмж, гэрэл дохиог суурилуулах, ашиглах"-ын "ИНД-173 Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", "ИНД-175 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", 9 дүгээр хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-9 "Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах байгууллагыг гэрчилгээжүүлэх"-ийн "ИНД-174 Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт" дүрмүүдийг бүхэлд нь, 2021 оны "Тушаалд нэмэлт оруулах тухай" А/16 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын "ИНД-171 Агаарын навигацийн техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", "ИНД-172 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", "ИНД-173 Хэрэглэлийн нислэгийн журмын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", "ИНД-174 Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт", "ИНД-175 Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-тэй холбогдох хэсэг, 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулах тухай" А/44 дүгээр тушаал, 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх