- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хувь хүнд мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм болох "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл"-ийг нэгдүгээр, "ИНД-63 Нисэх инженер болон нислэгийн диспатчерийн үнэмлэх, зэрэглэл"-ийг хоёрдугаар, "ИНД-65 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл"-ийг гуравдугаар, "ИНД-66 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл"-ийг дөрөвдүгээр, "ИНД-67 Эрүүл мэндийн гэрчилгээ болон стандарт"-ыг тавдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/255
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хувь хүнд мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм болох "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-63 Нисэх инженер болон нислэгийн диспатчерийн үнэмлэх, зэрэглэл"-ийг хоёрдугаар хавсралтаар, "ИНД-65 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл"-ийг гуравдугаар хавсралтаар, "ИНД-66 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл"-ийг дөрөвдүгээр хавсралтаар, "ИНД-67 Эрүүл мэндийн гэрчилгээ болон стандарт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр)-т, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 10 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-10 "Агаарын хөлөгтэй харилцах холбоо, дохиог ашиглах"-ын "ИНД-65 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл" дүрэм, 12 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-12 "Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах", 13 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-13 "Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах"-ын "ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл" дүрмийг тус тус бүхэлд нь, 2022 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/311 дүгээр тушаалын 2, 3 дугаар хавсралт, 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалын 7, 12 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
ЗТС-ын 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дүрэмд нэмэлт оруулах тухай А/130 дугаар тушаалаар 5 дугаар хавсралтад нэмэлт оруулсан /УНС 2026.05.28 хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх