A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шүхэр, хэт хөнгөн агаарын хөлгөөр сонирхогчийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-105 Шүхрийн үйл ажиллагаа"-г нэгдүгээр, "ИНД-149 Нисэх клубийн гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/262

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.19 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Шүхэр, хэт хөнгөн агаарын хөлгөөр сонирхогчийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-105 Шүхрийн үйл ажиллагаа"-г нэгдүгээр хавсралтаар, "ИНД-149 Нисэх клубийн гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-5 "Монгол Улсын хилээр агаарын хөлөг нэвтрэх, аэродромд буух, хөөрөх, Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх, нислэгийн хөдөлгөөн удирдах"-ын "ИНД-105 Шүхрийн үйл ажиллагааны дүрэм", 4 дүгээр хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-4 "Нисэхийн салбарт гэрээгээр ажил гүйцэтгүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагатай хамтран ажиллах, агаарын хөлгийн үзлэг, шалгалт хийх эрх олгох"-ын "ИНД-149 Нисэх клубийн гэрчилгээжүүлэлт"-ийг тус тус бүхэлд нь, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/72 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН