A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх, агаараас ажил гүйцэтгэх болон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-133 Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа"-г нэгдүгээр, "ИНД-137 Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагаа"-г хоёрдугаар, "ИНД-115 Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар А/260

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх, агаараас ажил гүйцэтгэх болон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-133 Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа"-г нэгдүгээр хавсралтаар, "ИНД-137 Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагаа"-г хоёрдугаар хавсралтаар, "ИНД-115 Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр)-т, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-6 "Агаарын хөлгийг зорчигч, тээш, ачаа тээвэрлэх болон бусад зориулалтаар ашиглах"-ын "ИНД-115 Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт", "ИНД-133 Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа", "ИНД-137 Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагаа" дүрмүүдийг бүхэлд нь, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны "Тушаалд нэмэлт оруулах тухай" А/16 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын "ИНД-115 Чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт", "ИНД-133 Нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа", "ИНД-137 Хөдөө аж ахуйн агаарын хөлгийн үйл ажиллагаа"-тай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН