A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/100

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 15.6.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Архивын ерөнхий газар (Б.Цэндсүрэн)-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаалыг баталсантай холбогдуулан "Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.МӨНХБААТАР