A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 148

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "4/Хууль зүй, дотоод хэргийн яам" хэсгийн "4.Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газар;" гэснийг хасаж, мөн хэсгийн "5.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;" гэснийг "5.Хяналт шалгалт, дотоод аудитын газар;" гэж өөрчилсүгэй.

2.Мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР