- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-141 Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг нэгдүгээр, "ИНД-147 Нисэхийн техник үйлчилгээний сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/264
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-141 Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-147 Нисэхийн техник үйлчилгээний сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх