- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Осол, зөрчлийг мэдээлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-12 Осол, зөрчлийн мэдээлэл"/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/263
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Осол, зөрчлийг мэдээлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-12 Осол, зөрчлийн мэдээлэл"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 8 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-8 "Агаарын навигацийн аюулгүй ажиллагаа, үр өгөөж, зохицуулалтыг хангах, агаарын хөлөг болон зорчигч, эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх"-ийн "ИНД-12 Осол, зөрчил болон статистик мэдээлэл" дүрмийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх