A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР