A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/267

Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.13.1 дэх заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Тэтгэмж бодох заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан зааврыг хэрэгжүүлэх, ажил олгогч иргэд, даатгуулагчдад сурталчилан таниулахыг аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газар (Ц.Ганцэцэг)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (С.Лхагвадорж)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар (Б.Ганхуяг)-т даатгасугай.

ДАРГА   Б.БАТЖАРГАЛ