A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БОЛОН ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ, ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 146

Улаанбаатар хот

ХИЛИЙН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС БОЛОН ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ, ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦААГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 1 дүгээр хавсралт, Хилийн цэргийн алба хаагчийн ёслолын дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 2 дугаар хавсралт, Хилийн цэргийн гэрээт цэргийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 3 дугаар хавсралт, Хилийн цэргийн хугацаат цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацааг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Хилийн цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийг худалдан авахад шаардагдах зардлыг тухайн жилийн төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацаа, хүнсний хангамжийн хэмжээ, хилийн нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 174 дүгээр тогтоолын 1, 2, 3, 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР