A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

"ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД" БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа"-ны 5.3 дахь зорилт, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.2.2, 4.3 дахь хэсэгт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмжийг бүх шатны төрийн байгууллагад сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан, тайлан, мэдээллийг нэгтгэн жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нарт даалгасугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР