- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 442 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 124
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн З дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаар"-ын 1.Элчин сайдын яам болон Бүгд хэсгийн дараах заалтыг доор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:
№ | Дипломат төлөөлөгчийн газрын нэр | Нийт орон тоо | Үүнээс: | |
Дипломат ажилтан | Техник ажилтан | |||
1.Элчин сайдын яам | ||||
2. | Абу-Даби | 5 | 4 | 1 |
15. | Дели | 7 | 6 | 1 |
19. | Канберра | 8 | 7 | 1 |
23. | Астана | 8 | 6 | 2 |
32. | Стокгольм | 9 | 8 | 1 |
34. | Ханой | 5 | 4 | 1 |
Бүгд | 421 | 334 | 87 | |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх