A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А-229

Улаанбаатар хот

"ИХ ДҮНТЭЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ДҮРЭМ"-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.5 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Их дүнтэй төлбөрийн системийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан дүрмийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин), Санхүү бүртгэлийн газар (Ц.Гарьд), Мэдээллийн технологийн газар (Б.Хосбаяр), Банксүлжээ системийн оролцогч нарт тус тус даалгасугай.

3.Батлагдсан дүрмийн 3.4 дэх заалтыг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

4.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (А.Шижирмаа)-т тус тус үүрэг болгосугай.

5.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн газар (Д.Аюуш), Төлбөр тооцооны газар (Э.Анар)-т тус тус үүрэг болгосугай.

6.Энэ тушаалыг мөрдөж эхэлсэн өдрөөс эхлэн эхлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-267 тоот "Их дүнтэй төлбөрийн системийн дүрэм батлах тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ   Б.ЛХАГВАСҮРЭН