A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 01

Зогсоол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Сумын Засаг дарга Ц.Мөнхцэцэгийн өргөн мэдүүлсэн "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" тогтоолын төсөл, холбогдох мэдээллийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо, толгой тутамд жилд ногдуулах албан татварын хэмжээг адуу 500, үхэр 500, хонь 200, ямаа 200, тэмээнд "0" төгрөгний татвар ногдуулахаар баталсугай.

2.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл"-д бүртгүүлэн 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварыг шинэчлэн батлах тухай" 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, малчин, мал бүхий иргэдэд сурталчилж, татварыг хуулийн хугацаанд бүрдүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Мөнхцэцэг)-т үүрэг болгосугай.

ДАРГА   Д.ЛУВСАНРАВДАН