- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- "Адуучин удам" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Эрдэнэбулган сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 15
Эрдэнэбулган сум
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:
1."Адуучин удам" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Эрдэнэбулган сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, ахуйн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч "Адуучин удам" ХХК /Т.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар тогтоол, хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.АЛТАНЧИМЭГ
ГИШҮҮН С.БАТСҮХ
ГИШҮҮН А.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх