- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- "Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-ын дулаан түгээх сүлжээнд холбогдсон Эрдэнэбулган сумын хэрэглэгчдэд борлуулах хэрэгцээний халуун усны тариф
АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 22-ний өдөр
Дугаар 16
Эрдэнэбулган сум
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:
1."Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-ын дулаан түгээх сүлжээнд холбогдсон Эрдэнэбулган сумын хэрэглэгчдэд борлуулах хэрэгцээний халуун усны тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Ахуйн хэрэглэгчдэд борлуулах хэрэгцээний халуун усны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч "Архангайн ус суваг" ОНӨААТҮГ /Б.Энхсайхан/-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар тогтоол, хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.АЛТАНЧИМЭГ
ГИШҮҮН С.БАТСҮХ
ГИШҮҮН А.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх