A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал, Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /."Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ыг нэгдүгээр, "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/116, 65

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ыг нэгдүгээр, "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнг тооцож ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ж.Болд/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /Д.Загджав/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/40, 113 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Э.БАТБАЯР

ШЕЗ/ХЗДХС-ын хамтарсан 2021 оны Журам батлах тухай A/301, 186 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтын 4 дүгээр бүлгийг хүчингүй болгосон /ЗХХАУНС 5703/

ХЗДХС/ШЕЗ-ийн хамтарсан 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 281, 151 дүгээр тушаалаар 1, 2 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2023.10.19 хүлээн авсан/