- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтоох үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-91 Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-ийг нэгдүгээр, "ИНД-95 Хэрэглэлийн нислэгийн журмын бүртгэл"-ийг хоёрдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/276
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтоох үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-91 Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-95 Хэрэглэлийн нислэгийн журмын бүртгэл"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр)-т, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 9 болон 10 дугаар хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны "Тушаалд нэмэлт оруулах тухай" А/16 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын "ИНД-91 Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-тэй холбогдох хэсэг, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалын 8 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх