A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/14

Баруун-Урт

"СЭТГЭШГҮЙ НЭМЭХ" ХХК-НИЙ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор батлагдсан журам, "Сэтгэшгүй нэмэх" ХХК-ний 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 25/062 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Түвшинширээ суманд үйл ажиллагаа явуулдаг "Сэтгэшгүй нэмэх" хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ний эзэмшил дэх дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Сэтгэшгүй нэмэх" ХХК-ний захирал /С.Буяннэмэх/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.

ДАРГА   Ш.МАНДАХНАР

ГИШҮҮД  Г.СУГАРАА

Б.МӨНХСҮЛД