A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ-"Долоон бар" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Хашаат сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 02

Эрдэнэбулган сум

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс БАТЛАХ нь:

1. "Долоон бар" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Хашаат сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, ахуйн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг Архангай аймгийн Хашаат сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч "Долоон бар" ХХК /Ч.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /А.Алтанчимэг/-д даалгасугай.

ДАРГА   А.АЛТАНЧИМЭГ

ГИШҮҮН  С.БАТСҮХ

ГИШҮҮН  А.БАТБОЛД