A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/271

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.12, 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгохжурам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замынтээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулатынгазар /Х.Итгэлт/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 154 дүгээр тушаалын 13 дугаар хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/99 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН

ЗТС-ын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/147 дугаар тушаалаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулсан /УНС 2026.06.17 хүлээн авсан/