A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-100 Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо"/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/279

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-100 Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 8 дугаар хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалын 6 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН