- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам/
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А/383, А/112
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Бригадын генерал Т.Сүхболд/-д тус тус даалгасугай.
3.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Журам батлах тухай" 468, А/268 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх