A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АНГИЛАЛД ХАМААРАХ ГАЛТ ЗЭВСЭГ, СУМНЫ НЭР, ТӨРЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, дотоод хэргийн сайд, БАЙГАЛЬ ОРЧИН, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, соёл, СПОРТ, аялал жуулчлал, залуучуудын САЙД НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/385, А/114, А/831

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АНГИЛАЛД ХАМААРАХ ГАЛТ ЗЭВСЭГ, СУМНЫ НЭР, ТӨРЛИЙН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Бригадын генерал Т.Сүхболд/-д даалгасугай.

3.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалт батлах тухай" А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Л.МӨНХБААТАР

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ