- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН- ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 10/25
Дархан-Уул аймаг
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйлийн 26.2, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67,2 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 504 дугаар тогтоол, Шарын гол сумын "Түвшин элч хараа" ХХК -ийн 2025 оны 9-р сарын 23-ны өдрийн 12-р тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дархан-уул аймгийн Шарын гол сумын "Түвшин элч хараа" ХХК -ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Түвшин элч хараа" ХХК -ийн захирал /Д.Мөнхбат /-д үүрэг болгосугай.
3.Дархан-Уул аймгийн Зохицуулах зөвлөлийн 2025 оны 9-р сарын 11-ний өдрийн 09/25 тоот тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Ч.Батжаргал/-д даалгасугай.
ДАРГА Ч.БАТЖАРГАЛ
ГИШҮҮН Б.ОЮУНТУЯА
ГИШҮҮН Л.БААСАНХАНД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх