- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад иргэний агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, агаарын хөлөг, бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх, нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах, техникийн үйлчилгээний ерөнхий шаардлагыг тогтоох үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-47 Агаарын хөлгийн бүртгэл"-ийг нэгдүгээр, "ИНД-39 Нислэгт тэнцэх чадварын удирдамж"-ийг хоёрдугаар, "ИНД-21 Бүтээгдэхүүн, эд ангийн гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар, "ИНД-26 Нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлага"-ыг дөрөвдүгээр, "ИНД-43 Техникийн үйлчилгээний ерөнхий дүрэм"-ийг тавдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/280
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсад иргэний агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, агаарын хөлөг, бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх, нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах, техникийн үйлчилгээний ерөнхий шаардлагыг тогтоох үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-47 Агаарын хөлгийн бүртгэл"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-39 Нислэгт тэнцэх чадварын удирдамж"-ийг хоёрдугаар хавсралтаар, "ИНД-21 Бүтээгдэхүүн, эд ангийн гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар, "ИНД-26 Нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлага"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "ИНД-43 Техникийн үйлчилгээний ерөнхий дүрэм"-ийг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 1 болон 2 дугаар хавсралт, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-3 "Агаарын хөлөг, түүний эд ангиудын үйлчилгээ засварын газар, нисэхийн үйлчилгээний байгууллагад үзлэг, шалгалт хийх, тэдгээрт нэвтрэх"-ийн "ИНД-43 Техник үйлчилгээний ерөнхий дүрэм", 15 дугаар хавсралтаар баталсан Иргэний нисэхийн багц дүрэм-15 "Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлөгт дуу чимээний хязгаарлалт тогтоох"-ын "ИНД-26 Нислэгт тэнцэх чадварын нэмэлт шаардлага"-ыг тус тус бүхэлд нь, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/311 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх