- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 134
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг Мэргэжлийн боловсролын сургууль болгон өөрчлөн байгуулсугай.
2.Сургалтын байгууллагын үйл ажиллагааг батлагдсан төсөв, орон тоондоо багтаан хэрэгжүүлж, сургалтын хөтөлбөр болон сургуулийн дүрмийг шинэчлэн батлах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Боловсролын сайд П.Наранбаяр нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх