A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 156

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 159 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв" гэснийг "Мэргэжлийн боловсролын сургууль" гэж, 2, 4 дүгээр зүйлийн "Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн" гэснийг "Мэргэжлийн боловсролын сургуулийн" гэж, 3 дугаар зүйлийн "Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг" гэснийг "Мэргэжлийн боловсролын сургуулийг" гэж, 4 дүгээр зүйлийн "Мэргэжлийн боловсрол, сургалтын газарт" гэснийг "Боловсролын яаманд" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР