A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 154

Улаанбаатар хот

2027 ОНЫГ "ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Эрүүл монгол хүн" бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласугай.

2."Эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт танилцуулж, уг арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгасугай.

3.Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.

4.Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН