- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 82
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоол, "Журамд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 440 дүгээр тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 463 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх