A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/492

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.11, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 10/01 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэхэд тусгайлан тавих шаардлага, тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн өмнөх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хяналт, бүрдүүлэлтийн газар (Б.Даваасүрэн), харьяа гаалийн газар, хороодын дарга нарт тус тус даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газар (Б.Хосбаяр)-т үүрэг болгосугай.

ДАРГА     Р.ОТГОНЖАРГАЛ