- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 102
Улаанбаатар хот
ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ТӨВИЙН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг НӨАТ-гүй 1.82 төг/л-ээр баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараах сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга /М.Баярсүх/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Дундговь аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Дундговь ус" ОНӨААТҮГ /Т.Мөнхбаяр/-т даалгасугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГАГ.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮНБ.АЛТАНТУУЛ
Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх