- Нүүр
- Өмгөөлөгчдийн холбоо
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 53
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэг, Өмгөөлөгчдийн холбооны дүрмийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг. 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2."Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж, бүртгүүлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга /Г.Номинзул/-д даалгасугай.
3.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан "Өмгөөлөгчийн шалгалт зохион байгуулах журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Шинээр батлагдсан журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Б.ЭНХЗАЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх