A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 01

Холбоо

БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээр ашиглалтын талаар нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Баярмаа)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Өнаржаргал) -д үүрэг болгосугай.

ДАРГА Б.БАЛСАН