- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 98
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс"-ийг байгуулсугай.
2."Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам"-ыг 1 дүгээр, "Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хязгаарт багтаан шийдвэрлэн хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх