A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛЫН САЙД

2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар А/544

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хосмог сургалт зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан журмыг 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудад үүрэг болгосугай.

3.Хосмог сургалтыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газар (Н.Нарангэрэл), хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир)-т тус тус даалгасугай.

4.Журмын хэрэгжилтэд 2 жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайлагнахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт даалгасугай.

5.Энэхүү журмыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Түр журам батлах тухай" А/330 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.НАРАНБАЯР