A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, экспортлох, хадгалах, устгах, түгээх, худалдах үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг нэгдүгээр, "Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/408

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, экспортлох, хадгалах, устгах, түгээх, худалдах үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг нэгдүгээр, "Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (Н.Эрдэнэбаяр)-т үүрэг болгосугай.

3.Эмийн цахим жорын мэдээний санд нэмэлт хийж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жорыг цахимжуулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (С.Нармандах)-д үүрэг болгосугай.

4.Тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 68, 2016 оны А/184, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/327, 2019 оны А/180, 2020 оны А/21, 2021 оны А/66, А/781 дүгээр тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

САЙД Ж.ЧИНБҮРЭН